ЛандАрт" ХХК нь 2000 оноос гадна орчны төлөвлөлт, эзэмшил газрын тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр уйл ажиллагаагаа явуулж байна. Компанийг агроном, архитекторууд үүсгэн байгуулсан бөгөөд компаний удирдлагууд ба тэргүүлэх мэргэжилтнүүд нь гадна орчны дизайны чиглэлээр 10 гаруй жилийн ажлын туршлагатай юм.
Манай компани нь жил болгон зохиогддог нарийн мэргэжлийн үзэсгэлэнд оролцдог юм.
"ЛандАрт" ХХК нь гадна орчны тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэд хэдэн уралдаан үзэсгэлэнгүүдийн шагналт байруудыг авч байсан түүхтэй билээ.
Компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 70 гаруй төсөл хийж гүйцэтгэсэн бөгөөд 40 газар дээр тохижуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийсэн болно.
Үүнд:
Цэцэрлэгжүүлэх ажлыг олон жилийн туршлагатай мэргэжилтнууд ба Москвагийн ХАА Академийн төгсөх ангийн оюутнууд хийж гүйцэтгэдэг болно.
Театр, киноны жүжигчид, нэрт бизнесмен, хуульч, эмч нар манай компаний үйлчлүүлэгчид юм. Москвагийн Амьтны Хүрээлэн, Чингис Хаан Банк (Монгол улс, Дархан-Уул аймаг), Архитектурное Бюро "А. Левинсон и Партнеры" зэрэг байгууллагуудын зуучлалын захидлыг хавсаргав.
Бид хөрс, суулгалтын материал болон хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн ваар, асар зэрэг бусад бага оврын архитектурын материал бэлтгэн нийлүүлэгчидтэй нягт хамтран ажилладаг юм. Төсөл хэрэгжүүлэхдээ норм нормативын дагуу сүүлийн үеийн дэвшилтэт технологи, материалыг ашигладаг юм.
Энэхуу сайт дээр "ЛандАрт" компаний бутээлүүдтэй танилцаж болох бөгөөд сонголтоо зөв хийхэд тань тус болох үүднээс манай мэргэжилтнүүдийн бэлтгэсэн гадна орчины дизайны тухай бусад материал нийтлэлтэй танилцаж болно.