Туршлага :: Зүлэг

Устройство сеяного газона

Зүлэг

Зургийн цомог>>>

Рулон зүлэг

Зургийн цомог>>>

Зуслангийн болон хувийн байшинтай олон хүн хашаандаа сайхан зүлэгтэй байхыг хүсдэг. Зүлэг гэхээр номин ногоон, хамба хилэн мэт өвсөн хивс санаанд бууна. Зүлэг нь гоо сайхны зориулалтаас гадна маш олон практикийн үйл ажиллагаатай юм. Агаарыг тоосжилтоос цэвэрлэнэ, чимээ шуугиан дарна, амралт спортын нөхцлийг бий болгоно.

Зүлэг байгуулж, ашиглах үедээ алдаа гаргахгүйн тулд ямар үр сонгох, зүлэг тарих хөрсийг хэрхэн зөв бэлдэх, хэрхэн зөв тарих, таны зүлэгт талбайн анхан болон дараагийн үе шатанд ямар арчилгаа шаардагдах зэрэг хэд хэдэн үндсэн зүйлийг бодолцох шаардлагатай.

Өвсний холимогийг сонгохдоо таны талбайн “боломж” болон тавьсан зорилгодоо (практик хэрэглээний үүднээс) тулгуурлах хэрэгтэй. Хуурай задгай талбай, сүүдэртэй буюу хагас сүүдэртэй чийглэг хэсэг мөн ойн шилмүүст, навчит болон холимог бүсүүд байдаг. Зүлгийн холимогийг (алаг өвс) цаг агаарын нөхцөлд үндэслэнэ. Гоёл чимэглэлийн шинж чанар ч мөн чухал. Түүнчлэн нөхөн төлжих чадвар. Өвсний холимогууд нь задгай хуурай бүсийн, сүүдэрхэг хэсгийн, үзэсгэлэнгийн, амралт тоглоомын, спортын зэрэг төрөл бүрийн зориулалттай байна.

Зүлэг тарихаас өмнө хөрсийг сайтар боловсруулан хог, үндэснээс чөлөөлж, тэгшлэх шаардлагатай. Механик бүрэлдэхүүн болон үржил шимийг сайжруулах шаардлагатай бол бордож, хогийн ургамлын эсрэг гербицид хийнэ. Тэгсний дараагаар үр суулгаж болно.

Зүлэг нь нарийн бөгөөд зөв арчилгаа шаарддаг. Зөвхөн тэгсэн нөхцөлд зүлэг нь засвар, өөрчлөлт шаардалгүйгээр олон жилийн турш таныг баярлуулах болно. Арчилгааны ажил нь олон тооны цогц арга хэмжээнээс бүрдэнэ. Зарим ажлыг тогтмол гүйцэтгэдэг бол нөгөө заримыг цаг агаарын байдал, жилийн дөрвөн улирал болон өвсөн бүрхэвчний нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэнэ. Тэгшлэн хадах болон эрдэс бордоогоор бордох ажлыг тогтмол гүйцэтгэх бол усалгааг цаг агаарын байдлаас шалтгаалан хийнэ. Хөрсийг хагалж, агаараар баяжуулах, ширэгийг зүсч, үндэс, найлзуур үүсэлтийг өдөөх, цагийн урсгалд гарч ирэх хогийн ургамал, өвчлөлтийн эсрэг гербицид, фунгицид хэрэглэх зэрэг зүлгийг эвдрэлээс сэргийлэх ажил онцгой байрыг эзэлнэ.

Хэрэв танд зүлэг байгуулах талаар асуудал гарсан бол манай компанийн мэргэжилтнүүд тэдгээрт хариулахад бэлэн.