Сүүлийн жилүүдэд хөрсний гадаргууг чимэж, цэцэрлэгжүүлэлтийг тодотгож өгөхийн тулд
альпинарий ба рокарий буюу чулуун цэцэрлэгийг хийх явдал газар авч байна.
Альпинарий цэцэрлэг хийхийн тулд өндөр уулархаг газрын ургамал чулуу зэргийг ашиглан
уулархаг газрыг санагдуулам зохиомжуудыг хийж гүйцэтгэдэг.
Бага хэмжээний цөөрөм, цуварсан хүрхрээ зэрэг усан байгуламжууд нь чулуун цэцэрлэгт
тодорхой үзэмжийг нэмдэг талтай.
Чулуун цэцэрлэгт ашиглах ургамал цэцгүүдийг өндөр нам, цэцэглэх хугацаа, навчисны өтгө,
бусад ургамалуудтай зохицож байгаа эсэхээс шалтгаалан сонголтыг хийж, цаг агаарын
өөр өөр бүсүүдийн ургамалуудыг нэг дор ашиглах явдал бий.
Чулуун цэцэрлэг байгуулахад шаардлагатай гадаргуун орчин гэвэл бага
зэрэг налуу газар эсвэл багахан өндөрлөг, нуурцөөрмийн огцом эрэг зэрэг орох
ба эдгээрийг ашиглавал нэн үзэмжтэй харагдах болно.
Гэхдээ тал газар дээр ч жижиг чулуун цэцэрлэгийг хийж болдог
ба үүн тулд хиймлээр шороо овоолж өндөрлөг газар бий болгоно.
Гэхдээ ийм ажил нь их хэмжээний мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажил билээ.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд аль болохоор бодит байдалтай адилхан
байлгах нь хамгаас чухал юм.
Чулуун цэцэрлэгийн гол ноён нуруу нь чулуу юм.
Чулууг сонгохдоо ижил бус хэмжээний нэг төрлийн чулуу байвал илүү зохимжтой.
өргөн хэрэглэгддэг чулууг нэрлэвэл элсэн чулуу, шохойн чулуу, хясаан чулуу ба шохойлог
бөсөл зэрэг байна. Гантиг чулуу мөн хэрэглэж болдог боловч хүйтэн чулуу
гэж тооцогддогоос ургамалд сайнаар нөлөөлдөггуй,
мөн хатуулаг өндөртэй учраас засал чимэглэл хийхэд хүндрэлтэй байдаг талтай.
Чулууг байршуулахдаа талбайн ерөнхий зураг тод харагдахаар хийх
бөгөөд талбайн хэмжээ их байвал үзвэр, арчилгааны зориулалтаар явган
замууд хийх нь зөв байдаг. Явган замын хавтангуудыг өгсүүр газар шатласан хэлбэрээр,
тал газар нилдээ болон хоорондоо хүний алхамын зайтай тавих ба зай завсраар нь
тачир ургамал суулгаж өгдөг байна. Удаан ургадаг шилмүүст ургамалууд нь өвөл цагт
үзэмжээ хадгалдаг талтай.
Чулуун цэцэрлэг байгуулахад байршил, фон, хэмжээ, байнгын эсвэл улирлын чанартай,
ургамалуудын хоорондоо нийцэх эсэх зэрэг маш их үүрэг гүйцэтгэх ба мөн дээр дурьдсанчилан
аль болох бодит харагдахаар хийх нь чухал юм.
Иймд альпинарий рокарий зэргийг хийх талаар асуудал,
асуулт гарвал манай компаний мэргэжилтнүүд танд дуртайя туслах болно.