Туршлага :: Том хэмжээний мод бут зэргийг суулгах

Улаанбаатар, Монгол улс

Манай компани нь Улаанбаатарт ажилласан

Зургийн цомог >>>

8 метр өндөр гачуур. Ландшафтный дизайн.

Том хэмжээний мод бут зэргийг суулгах

Зургийн цомог >>>

Нарс 6,5 м өндөр (19 зурагнууд 12,6 Mб)
Нарс 6 м өндөр (15 зурагнууд 7,28 Mб)
Хуш 5 м өндөр (23 зурагнууд 14,9 Mб)
Хус 4 м өндөр (19 зурагнууд 11,3 Mб)
Нарс 4,5 м өндөр (15 зурагнууд 9,36 Mб)
Цэцэрлэгд ажилаа (12 зурагнууд 4,35 Mб)
Цэцэрлэгд ажилаа-2 (16 зурагнууд 7,97 Mб)
Нарс 3 м өндөр (7 зурагнууд 4,19 Mб)

Орчин үеийн гадна орчины дизайн нь том оворын суулгацыг (4-өөс дээш настай, 3 метрээс өндөр моднууд) өргөнөөр ашигладаг. Энэ нь ажиллагаа ихтэй, үнэ харьцангуу их боловч давуу тал нь илт билээ. Тохижуулах гэж байгаа талбай, орчинд нь эхнээсээ нас гүйцсэн мод байгаа бол асуудал тэгэж хурцаар тавигдахгүй. Харин “хоосон” газар ажил эхлэж байгаа бол том оворын суулгацгүйгээр ажил гүйцэтгэх арга үгүй. Учир нь гэвэл зөвхөн үүнийг хэрэглэж байж дизайнер маань гадна орчины ерөнхий “араг ясыг” гаргаж, шаардагдах агуулгыг бий болгон, архитектурын давуу талыг нь товойлгож, дутагдлыг далдалдаг билээ. Үүнээс гадна ихэнхи захиалагч нарт 10-аас 30 жил хүлээж байж үр дүнгий нь үзэх хүсэл ч үгүй, боломж ч байдаггүй.

Орос Улсад том оворын суулгацын үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймээс ихэнхи шилжүүлэн суулгаж буй суулгацууд нь ой мод, хувийн эдлэн газар, хуучин үржүүлгийн газруудаас гаралтай ба шилжүүлэн суулгахад зориулагдаагүй байдаг. Үүнээс болж сайн хэвэнд оруулаагүй оройн хэсэг, гүйцэт боловсроогүй үндэс, хязгаарлагдмал сонголт гэх мэт дутагдлууд бий. Ийм моднуудыг зөвхөн өвлийн цагаар шилжүүлэн суулгаж болдог. Учир нь гэвэл үндэс орчины шаардагдах хэмжээний шаварыг хэвээр хадгалах боломж зөвхөн энэ үед л бий (модны диаметрийн 1 см тутамд 10 см диаметртэй шавар). Ихэнхи тохиолдолд энэ шаврын диаметр нь 1,5 – 2 м байдаг.

Европын том оворын суулгацууд нь манайхаас үнэтэй ч чанарын хувьд ч илүү, сонголт ч өргөн, ба стандартын шаардлагыг бүрэн хангасан байдаг юм. Эдгээр ургамалууд нь том оворын суулгац болгох зориулалттай, хоорондын зай ихтэй суулгасан байдаг тул оройн хэсгийнх нь хэлбэр сайтай байна. Мөн жил дараалан үндэсийг нь тайрч багасгаж байдаг тул харьцангуй бага зайнд их өтгөн үндэстэй болдог байна. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтайгаар тээвэрлэх боломжийг олгодог ба зөвхөн өвөл ч биш, хавар намар ч гэмтэл багатайгаар шилжүүлэн суулгах боломжийг бий болгодог.

Ургамалын сонголт хийхдээ манай цаг уурын нөхцөлд тэр болгон ургаж чаддаггүйг анхаарах шаардлагатай. Тийм учраас тухайн бүс нутагт тархац ихтэй байдаг ель (гацуур), сосна (нарс), лиственница (хар мод, шинэс мод), дуб (царс), клён (агч мод), липа (далдуу мод), рябина (сэндэн мод), береза (хус) зэргийг сонгох нь илүү байна. Эдгээр моднууд нь шинээр ургах газраа илүү зохицсон байдаг ба шилжүүлэн суулгах үейийн стрессийг амархан давж, шинэ газраа амархан дасдаг талтай.

Том оворын суулгацыг суулгах тал дээр ямар нэгэн асуудалтай тулгарсан бол манай компаний мэргэжилтнүүд танд хариулж, туслахад бэлэн байна.