Туршлага :: Автомат усалгаа

Автомат усалгаа. Ландшафтный дизайн.

Автомат усалгаа

Зургийн цомог >>>

Газрын төрх байдлыг бие болгох үед нэгээхэн чухал болох усалгааны системыг мартаж болохгуй. Орж буй хур тундасын хэмжээ гол төлөв ургамалын усны хэрэгцээг хангадаггуй.
Ургамалын хэвийн өсөлт болон хөгжлийг хангахын тулд нэмэлт усалгаа шаардагдаг.

Хэрэв та жижиг талбайтай газартай бол гэрийн (тосгооны) усны хоолойд усалгаагаа энгийн хоолойн шланг буюу зөөврийн усалгааны төхөөрөмж ашиглаж болно. Харин таны талбай том хэмжээтэй бол өдөр тутамын усалгааг гар аргаар хийхэд хэцүү ярвигтай байна.
Тэгээд ч гэрийн усны систем нь шаардлагтай хэрэгцээг хангах нь тодорхой бус.

Ийм тохиолдолд гуний худаг гаргаж хажууд нь ус хадгалах томоохон сав байршуулбал тохиромжтой. Гуний худагны ус их хүйтэн байдаг учраас ус хадгалах томоохон сав шаардлагтай байдаг. Өөрийн газрын талбайд хөрсөн доогуурх усалгааны систем суурилбал хамгийн тохиромжтой, ийм тохиолдолд олон урт хоолой ашиглахгүйгээр талбайгаа бүрэн хэмжээгээр услах боломжтой.

Автоматжуулсан усалгааны системийн хувьд тусгай хошуу-углааш тодорхой газруудад байршуулж талбайг бУхэлд нь услах боломжтой. Таны өгсөн цаг хугацаанд заасан газарт нь услах усалгааны тусгай системээр удирдах боломжтой. Ийм тохиолдолд усалгааг таны оролцоогУйгээр жишээ нь шөнийн цагаар ч хийж болно.

Автоматжуулсан усалгааны системийг суурилуулж тавих үед гүний худагийн хУчин чадал, шаардлагтай даралт, ус дамжуулах хоолойн урт болон диаметрийн үзүүлэлтүүд харгалзан үзэх шаардлагтай.
Дээрх үзүүлэлтүүдийг болон хошуу-углаашийн төрөл, тоо ширхэг, усалгааны тайлбайн хэмжээ тоо харгалзан шахуургын тоног төхөөрөмжийг сонгон авна.

Усалганы системийн талаар лавлага авах шаардлага гарвал манай мэргэжилтэнгүүд танд туслахад бэлэн байна.